ХОРИХ АНГИЙН ЭМНЭЛГЭЭС ЗӨРЧИЛ ИЛРЭВ


Ховд аймгийн прокурорын газраас Хорих 457 дугаар ангид хорих ял эдэлж байгаа хоригдлуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажиллагаа хууль журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2017 оны эхний 9 сарын байдлаар шалгажээ. Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар судлалын улсын ахлах байцаагч, Эмчилгээ, оношилгооны хяналтын улсын байцаагч нар хийсэн байна. Шалгалтаар Хорих 457 дугаар ангийн эмнэлэг нь хүчинтэй хугацаа бүхий эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдсан үйл ажиллагаа явуулдаггүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан зориулалтын байргүй, эм хүлээн авах, хадгалах, олгох стандарт үйл ажиллагааны зааврыг боловсруулан мөрдөж ажиллах бүртгэл хөтлөөгүй, яаралтай тусламжийн эмийг худалдан авах болон эмийн тасалдал үүсэх үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, хоригдлуудад эрүүл мэндээ хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийх ажил хангалтгүй зэрэг зөрчил тогтоогдсон байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид прокурорын шаардлага хүргүүлж ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 22 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр