НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ЗОГСООЛ ЗАРЛАХ АВТОМАТ СИСТЕМИЙГ СУУРИЛУУЛЛАА


Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

Нийслэлийн Тээврийн газраас "Улаанбаатар Смарт Карт" ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийгсуурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлээд байна. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системнэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.

Өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем суурилуулсан ажлын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 22 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр