ГАДААД ИРГЭНТЭЙ ФЭЙСБҮҮКЭЭР ТАНИЛЦАН ЗАЛИЛУУЛЖ, 20,7 МЯНГАН ЕВРОГООР ХОХИРЧЭЭ


Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна.

Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм. Тухайлбал, Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй юм. Учир нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй, тухайн этгээдтэй холбогдох мэдээлэл байдаггүй буюу энэ төрлийн хэргийг үйлдэхдээ хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Мөн тухайн этгээдийг манай улсад авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг аж. Иймд манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлж, сэжигтэй, эрсдэл бүхий асуудал тулгарсан үед цагдаагийн байгууллагад хандан, мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгуулах боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 22 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 23 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр