​ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭСЭН ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР АЛДАГДУУЛЖ БАЙНА


МАН-ынхан хоёр хуваагдаж, хоорондоо ойлголцохгүй байсаар Ж.Эрдэнэбатынхаа засгийн газрыг "Шударга ёсны төлөө" гэх нэрээр огцруулсан. Ингээд үл ойлголцол цааш үргэлжилсээр МАН-ын 33-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг сөрөг хүчин болох АН-ынхантай хамтран байгуулаад байна. Тэгвэл АН-ынхан У.Хүрэлсүхэд хэр удаан түшиг болон явах бол гэдэг эргэлзээтэй юм.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газарт орж ажиллах бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилоход АН-ын бүлэг төрийн эрх ашгийн үүднээс нээлттэй, шударга хандсан. Улс оронд өнөөдөр үүссэн нөхцөл байдал, цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх зарчмуудад тулгуурлаж асуудалд хандана шүү гэдэг цар хүрээгээр харилцан ойлголцсон. Гэтэл өнөөдөр 15 сайдыг нэр дэвшүүлэхдээ тохиролцсон гэдэг мэдээлэл яваад байна.

Энэ нь улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үү, эсвэл талуудын ашиг сонирхлын тохиролцооны журмаар явагдав уу. Сайдын суудлыг эрх ашиг дор нэгдсэн бүлэглэлүүд харилцан тохиролцож хуваах хэлбэрээр шийдсэн бол зарчмын хувьд буруу юм. МАН Засгийн газраа сая огцруулахдаа олон шалтаг шалтгаануудыг гаргаж тавьж байсан. Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь төрийн албыг худалддаг, 60 тэрбум төгрөгийн тухай асуудал байсан. Энэ нь олон нийтийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан. Гэтэл тэр шалтгаантай холбоотой гэх хүмүүсийг хуваарилалтын зарчмаар Засгийн газарт одоо оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ. Энэ нь бидний Ерөнхий сайдад итгэсэн итгэлийг тодорхой хэмжээгээр алдагдуулж байна.


У.Хүрэлсүхэд аливаа нэг тохиролцоонд орохгүй, шударга хандах чадвартай гэж харж найдлага тавьсан. Үнэхээр энэ Засгийн газрыг өөрийнх нь хүсээд байгаа шударга ажиллачих мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж магадгүй гэж бид дэмжсэн. Тэгтэл 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон нөхдүүдтэйгээ буцаад тохиролцоод ороод ирж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ Засгийн газрыг зөвхөн тогтвортой байлгахын төлөө өөрсдөө шүүмжилж байсан нөхдүүдтэйгээ тохиролцоно гэдгийг юу гэж ойлгох вэ. Бид Ерөнхий сайдтай бодлогын зүйл дээр хамтран ажиллах тухай ярилцсан" хэмээв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 3 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 5 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 6 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 6 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 7 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 7 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 23 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр