ХОТЫН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ШАВ ТАВЬСАН ГАЗАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нутгийн удирдлагууд болон иргэд бусад албаны хүмүүс оролцсон юм.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном хурж, өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.

“Нийслэлийн ойгоо угтаж хотын удирдлагын зүгээс олон ажлыг зохон байгуулдаг. Түүний нэг нь нийслэлийн анхны шав тавьсан газар ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Шав тавьсан газар хүндэтгэл үзүүлж байгаагийн гол утга учир нь цаашид нийслэл маань өсөн дэвжихийн ерөөлийг билэгддэг. Нийслэлийн ойгоор иргэдэд зориулсан их хямдрал, урлаг, уран сайхны тоглолтууд, хүүхдийн дууны наадам зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 онд нийслэл хотын 380 жилийн ой тохионо. Бид ажлын хэсэг байгуулан энэ ойг угтсан олон арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Одоогоос 378 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржын хүү Занабазарыг өндөр гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх эхлэлтэй гэж үздэг.

Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнх “Түшээт хан Гомбодоржийн хүү анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь анх сэвлэгийг нь үргээж шар бүсийн хотыг 1639 онд байгуулж байсан түүхтэй. Шар бүсийн хот нь нүүдэлчдийн суурин иргэншилрүү шилжиж байсан анхны эх үүсвэр. Энэ өдрөөс хойш нийслэл хот маань өргөжин тэлж 378 жилийнхээ ойтой золгож байна" хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 23 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 23 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр