МИАТ ОНГОЦОО ГАДНЫ УЛСАД ЖУУЛЧНЫ ЦАГААР ТҮРЭЭСЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?


2013 оноос эхлэн МИАТ ХК нойтон түрээс гэх нэршлийг ажил болгож эхэлсээн. Үүнээс хойш жил бүр дулааны улирлуудаар онгоцоо гадны авиа компаниудад түрээслүүлсээр байна.

МИАТ ХК түрээсээр ашиглаж байгаа 189 хүний суудал бүхий “Boeing 737-800" агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид 3 жил дарааллуулан түрээслүүлж байгаа юм. хугацааны хувьд 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. Эдгээр сарууд бол манай улсыг гадны жуулчид ихээр сонирхон ирдэг гол сарууд гэж хэлж болно. Гэтэл үндэсний иргэний агаарын тээврийн компани нь өөрийн улсдаа жуулчин татах, валют урсгалыг үлдээх гэсэн анхны алхамуудыг хийхгүй байгаа нь зөв үү. Энэ асуултад хариулт өгөх албан тушаалтан салбар яаманд одоогийн байдлаар алга байна.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Агаарын тээврийн бизнес нь улирлын чанартайгаар ачаалал ихэсч багасдаг онцлогтой . Ялангуяа зорчигчийн урсгал багасах үед компаний орлогыг бууруулахгүйн тулд зарим онгоцоо гадны авиа компаниудад түрээслүүлэх замаар агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх менежмент хийж байгаа гэсэн байдаг ч манай улсын хувьд ид аялал зугаалгын, мөн манай улсыг зорин ирэх жуулчдын улиралд ийнхүү гадны авиа компаниудад түрээслүүлэх нь зөв үү гэдэг анхаарал татаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 23 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр