ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ


Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тэргүүтэй ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц улсад хоёр орны хөдөө аж ахуйн яам хоорондын ээлжит Зөвлөлдөх уулзалт, Клэрмонт Ферранд хотноо зохион байгуулагдсан Олон Улсын мал аж ахуйн үзэсгэлэн яармагт тус тус оролцлоо.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын дэд Ерөнхийлөгч Жон Филип Доптой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Мөн мал эмнэлгийн албаны бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үнэт зөвлөгөөний үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн алба олон улсын жишигт хүрч, хүний нөөц бэхжиж, мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ гэдгийг онцон тэмдэглээд энэхүү салбарт нягт холбоотой хамтран ажиллахыг хүссэн юм.

Харин Франц улсаас мал эмнэлгийн салбарын нэг мэргэжилтэн албан хаагчийг гишүүн орнуудад 2-3 жилийн дадлага хийлгэх тухай санал тавьсныг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн нааштайгаар хүлээн авч хүсэлтийг тус байгууллагад уламжлахаар болов. Мөн талууд "Мал, амьтны эрүүл мэнд тухай хуул"-ийн хүрээнд байгуулагдах босоо тогтолцоотой Үндэсний мал эмнэлгийн ерөнхий газрын бүтэц тогтолцоог боловсронгуй болгоход нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Төлөөлөгчид мал аж ахуйн салбарын Европын хамгийн том үзэсгэлэн буюу 26 дахь жилдээ Клэрмонт Ферранд хотноо зохион байгуулагдаж буй Мал аж ахуйн Олон улсын чуулга үзэсгэлэнд оролцсон туршлага судлан биотехнологийн-нөхөн үржихүйн , селекцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудтай уулзаж ярилцав. Мөн тус чуулга үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч ноён Рожер Блантай /Roger BLANC/ хоёр талын уулзалтыг хийсэн бөгөөд талууд 2018 оны Мал аж ахуйн үзэсгэлэнгийн түнш орноор Монгол Улсыг сонгон оролцуулах, ялангуяа тус үзэсгэлэнд оролцоход тавигдах шаардлага, оролцсоноороо ямар ашиг тустай талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 22 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 23 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр