ТРАНСЖЕНДЕР ЭР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЖЭЭ


АНУ-ын бизнесийн сургуулийн оюутан, 30 настай трансжендер Каси Салливан эрүүл чийрэг хүүхэд төрүүлжээ. Хүүхдийн хүйсийг одоохондоо нууцалж байна.

Каси Салливан өмнө нь эмэгтэй хүн байсан бөгөөд дөрвөн жилийн өмнө хүйсээ солиулж, эрэгтэй болжээ. Дараа нь хүүхдээ хэвлийдээ тээж, төрүүлэхийн тулд эр гормоноо авахуулсан байна. Нөхөр Стивен нь ч энэ санааг дэмжиж, хүүхдээ төрөх хүртэл 9 сар хажуугаас минь холдоогүй хэмээн Каси ярьжээ. Сонирхолтой нь, Касси таван жилийн өмнө эмэгтэй байхдаа Грэйсон хэмээх хөөрхөн хүү төрүүлж байсан юм. Хоёр өөр хүйсээр амьдарсан ийм тохиолдол дэлхийд өмнө нь бүртгэгдэж байгаагүй ажээ.

Каси "Жирэмслэх нь зөвхөн эмэгтэйчүүдэд заяасан төрөлхийн үйл явц биш. Үүнд хүйсийн ялгаа огт байхгүй. Хүүхэд төрүүлэх явцдаа өөрийгөө эмэгтэй хүн биш эрэгтэй гэж мэдэрч байсан" хэмээн ярилцлагадаа дурджээ.

Анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж, нөхөртөө дарамтлуулдаг байсан тэрээр нэг л өдөр эмэгтэй хүн байхаас гутарч эр бэлгийн даавар шилжүүлэн суулгуулж, хөхөө авахуулах мэс засал хийлгэжээ. Дараа нь одоогийн нөхөр Стивентэй танилцаж, Грэйсон хүүгээ хамтдаа аз жаргалтай өсгөсөн байна.

Хосууд хүүхдүүдээ хүйсийн ялгаралгүй өсгөнө гэж шийдсэн ажээ. Тоглоом, хувцас худалдаж авахдаа эрэгтэй хүүхдэд цэнхэр, эмэгтэйд ягаан зэргээр ялгах нь буруу гэж тэд үздэг гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 19 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 19 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 19 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18