Японы Каназава дахь биологийн судалгааны төвийн эрдэмтэд 100 хувь байгалийн гаралтай, зуны халуун өдөр огт хайлдаггүй зайрмаг зохион бүтээжээ. Тэд гүгээлзгэнэд агуулагдаж буй полифенолыг ашиглан зайрмаг үйлдвэрлэвэл хэлбэрээ алдахгүй, хайлахгүй гэдгийг олж илрүүлсэн байна. Учир нь полифенол ус, тосонд тэсвэртэй байдаг ажээ.
Полифенол нь антиоксидант бөгөөд хөгшрөлтийг сааруулж, бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Энэ бодис нь ногоон цай, хар шоколад, улаан дарсанд нилээд хэмжээтэй байдаг гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна