Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилохыг УИХ-аас дэмжээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг элчин сайдаар томилохыг албан бичгээрээ дэмжсэн мөртлөө өнөөдрийг хүртэл итгэмжлэлээ өгч албан ёсоор түүнийг томилуулахад тээг болсоор байгаа юм. Бусад элчин сайдуудыг томилохгүй 2 жил хүлээлгэж байгаа учир Б.Хурцыг ногоон гэрлээр явуулж чадахгүй, олны хэл амнаас айж байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар Б.Хурцыг элчин сайдаар итгэмжлэх эсэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга шийдээгүй байна.
О.ШҮРЭНЦЭЦЭГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна