Экс ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх БАЙСАН Ч Цэцэд хандсан нэр бүхий иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, мөн хуралдаанд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор мэдэгджээ. Үндсэн хуулийн цэц иргэний хүсэлтийг үндэслэн хуралдааныг хойшлуулах тухай шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна