НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРОО АЖЛАА ТАЙЛАГНАЛАА


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдлаа гэж мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Тус Байнгын хороо санал, дүгнэлт 14, танилцуулга 1, зарчмын зөрүүтэй 58 саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдол, 50 албан бичгийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгчээ. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол батлуулсан байна. Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай", Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа хэмээн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мэдээлсэн. Нийслэлд хүүхдийн цэцэрлэггүй 25 хороо байгаа бөгөөд 2017-2019 онд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа мэдээлэлдээ дурдсан. УИХ-ын гишүүн Н.Учрал, шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаад байна гэлээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд зэрэг таван чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдээр дамжуулан залуусын гарааны бизнесийг дэмжих, бойжуулах ажил давхар явагдана гэдгийг тэрбээр онцолсон. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд эрх зүйн 21 бичиг баримт боловсруулагдан гарах бөгөөд 15-34 насны залуусыг дэмжих хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 7 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 8 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 9 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 10 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 10 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 11 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 12 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр