ХҮНИЙ ЭД ЭСЭД ХАЛДВАРЛАХДАА ХУВИРАН ӨӨРЧЛӨГДДӨГ, ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ ДОХ-ЫН ШИНЭ ВИРУС ИЛЭРЧЭЭ


Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсад ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бол дэлхий дахинаа ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо эсрэгээрээ буурсаар байна. НҮБ-аас Филиппин улсад хийсэн судалгаагаар ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөгсдийн тоо 2010 оноос хойш 140 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эрдэмтэдэнэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж буй шалтгааныг эмэнд тэсвэртэй, хүний дархлааг шууд дарангуйлах АЕ төрлийн шинэ вирустэй холбон тайлбарлаж байна. Дэлхий нийтэд, ялангуяа барууны орнуудад ДОХ-ын В төрлийн вирусээр халдварлан өвчлөгсөд олон байдаг бол уг шинэ төрлийн вирус нь АЕ төрлийнх буюу ямар ч эм, тарианд тэсвэртэй байна.

Өөрөөр хэлбэл ДОХ-ын өвчнөөр өвчилсөн тохиолдолд АЕ вирус нь хүний эд эсэд халдварлахдаа хувиран өөрчлөгддөг аж. Энэ талаар Филиппиний Их сургуулийн Биотехнологи, Молекул Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Эдсел Селвана Германы "DW" сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр мөн "ХДХВ-ийн энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүс ихэвчлэн залуу хүмүүс байгаа бөгөөд АЕ вирус нь хүний биед маш хурдацтай хувирч, эд эсэд нэвтэрч байгааг харж болно. Бид ХДХВ-ийн АЕ төрлийн вирусыг судлахгүйгээр, үүнийг олж мэдэхгүйгээр ДОХ-ыг эмчлэх асуудлыг ярих боломжгүй. Тиймээс дэлхий дахин үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг онцолмоор байна" нэмж хэлжээ.

2006 оны байдлаар Филиппинд ДОХ-ын халдвартай 5000 хүн амьдарч байна гэсэн судалгааны дүн байдаг бол 2016 онд 56 мянга болон нэмэгдсэн талаар НҮБ судалгаандаа дурьдсан байна.

Сүүлийн жилүүдэд ДОХ-ын вирусын халдвар авч, оношлогдсон хүмүүсийн тоо тус улсад эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2016 онд шинээр халдвар авсан 10 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт ХДХВ/ДОХ-ын вирусын халдвар хурдацтай өсч буйг харуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 1 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 1 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 4 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 16 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26