УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН ДАРХАН-УУЛ АЙМАГТ ДЭЙЛ КАРНЕГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ


Дэлхий дахинд маш олон ажил хэрэгч хүмүүс, дэлхийн хэмжээний удирдагчид, мэргэжлийн тамирчид болон урлагийн одууд Дэйл Карнегийн үндсэн сургалтыг дүүргэсэн байдаг. Дэйл Карнегийн үндсэн сургалт эдүгээ 8 сая орчим хүний мэргэжлийн карьерыг дээшлүүлж, амжилтанд хүргэсэн байна. Тэдний эгнээнд элсэх боломжийг бүрдүүлсэн нэрт сургаалч Дэйл Карнегийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд JCI Дархан салбар байгууллагаас зохион байгуулж, 50 орчим хүнийг хамруулсан юм. Залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг болсон уг сургалтыг Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхлан дэмжиж ажиллалаа. Дэйл Карнегийн сургалт нь бусадтай нээлттэй харьцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илтгэх урлагт суралцах зэрэг олон чадамжийг хувь хүнд өгч ажилтанд хүрэхэд чухлаар нөлөөлдөг гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Тэр ч үүднээсээ Дарханыхаа ирээдүй болсон залуусын ажил, амьдралд ахиц гарахад тус нэмэр болох зорилготойгоор энэхүү сургалтыг дэмжиж ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Болдын Жавхлан хэлсэн үгэндээ онцолсон юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 2 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 2 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 5 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 17 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26