ОНГОЦ ОСОЛДОЖ 49 ХҮН АМИА АЛДЖЭЭ


Балбын Катманду хотын Трибхуван нисэх буудалд өчигдөр (2018.03.12) газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц осолдсоноос 49 зорчигч амиа алджээ. Осол даваа гаригт орон нутгийн цагаар өдрийн 14:15 минутын орчим болсон байна.

"US-Bangla Airlines" компанийн BS 211 онгоц Бангладешийн Дака хотоос ирж байжээ.

Онгоцонд нислэгийн багийн гишүүдтэй нийлээд 71 хүн зорчиж явсан гэнэ. Зорчигчдийн ес нь эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Амьд үлдсэн 22 зорчигч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна. Зорчигчид Балба, Бангдладешийн иргэд байжээ.

Гэрчийн мэдүүлснээр онгоц хэвийн газардаж байсан боловч гэнэт онгоцны сүүл хэсгээс утаа гарч эхэлсэн" гэжээ.

Онгоц нислэгийн зурвасын өмнөд хэсэгт газардах зөвшөөрөл авсан боловч хойд талаас нь газарджээ. Нислэгийн удирдлагын төв нисгэгчид яагаад буух зүгээ өөрчилснийг мэдээгүй байна. Онгоцны нисгэгчийн бүтээгт байсан хар хайрцаг болон нислэгийн мэдээллийг хадгалсан хоёр дахь хар хайрцгийг олсон байна.

Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 1 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 1 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 3 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 4 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 16 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26