ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХААР ДӨРВӨН НАМ НЭГДЖЭЭ


Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Улстөрийн хүчнүүд нийлж ядуурал, ажилгүйдэл, уул уурхайн баялагаас ашиг шим хүртэж чадахгүй байгаа зэрэг Монгол оронд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө, шинэ дээд үндсэн хуулийг батлуулахын төлөө, ард иргэдээрээ дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв. Мөн тус намын дэд дарга Ц.Оюунбаатар "Дөрвөн намын гишүүд нэгдэн шинэ дээд үндсэн хуулийг дэмжих, тунхаглах арга хэмжээ маргааш болно. Монголчууд нэг зүгт харж, эвтэй найртай явахгүй бол хоёр хөршөөсөө хол хоцорч, эдийн засгийн ядуурлаас гарч чадахгүйд хүрч, ирээдүй маш бүрхэг байна. Иймд бид гарц харж улстөрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа юм" гэлээ.

Шинэ дээд хуулийг батлуулахын төлөө нэгдсэн "ИЗНН", "МАХН" зэрэг намын төлөөлөл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол маргааш /2018.03.14/ 11.30 цагт "Bluy Sky" зочид буудлын "Хөх тэнгэр" танхимд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 6 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 7 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 9 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 9 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 10 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 10 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 11 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 11 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 13 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр