ЭНЭ ЖИЛ СОЛОНГОСТ 2100 ХҮНИЙГ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛАХ КВОТ ТОГТООЖЭЭ


Гуравдугаар сарын 5-7-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ жил 10 мянган хүн бүртгэхээ урьдчилан зарласан ч бүртгүүлэх хүсэлтэй хүн түүнээс хэд дахин олон байсан. Бүртгүүлсэн иргэд хэд хэдэн шалгуурт давах бөгөөд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх юм байна. Одоогийн байдлаар бүртгүүлсэн 10 мянга орчим иргэдийн мэдээллийг нэгтгэн шивэх ажил эхэлж байна. Үүний дараа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарна. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэргээр хэд хэдэн үе шаттай явах юм. Эдгээр шалгуурыг давсан иргэдийн нэрсийг БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авдаг 16 орны иргэдийн мэдээллийн нэгдсэн санд оруулна. Тэр сангаас ажил олгогчид өөрийн ажлын байрны шалгуурт нийцэж байгаа иргэдийг сонгох замаар явагдах юм. Ажиллах хүч илгээх тухай хоёр орны гэрээгээр энэ жил 2100 хүн авах квот тогтоосон. Өнгөрсөн жил энэ квот 1700 байсан юм.

О.Шүрэнцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 2 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 2 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 5 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 17 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26