НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНООС ДЭМЖСЭН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


2017 оны Hамрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан байна.

Хэлэлцэх эсэхийн 11 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 санал, дүгнэлт Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгажээ. Ингээд тус байнгын хорооноос дэмжиж ажилласан Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж байна.

Засгийн газраас Улсын Их Хуралд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн "Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2018.01.11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа.

Засгийн газраас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан билээ. Тус хуулиар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох бөгөөд нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно гэж заасан байна.

Монгол Улсын 2018 оны төсвийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад дээрх алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгоход зориулж 6.4 тэрбум төгрөг батлагдав. Одоогийн сар бүр авч байгаатай ижил хэмжээгээр авах тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоол:

Улсын Их Хурал Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолыг 2017.12.15-ны өдөр хэлэлцэн баталлаа.

Тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн эрх, ашгийг хамгаалах, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзлээ.

Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлж.

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томиллоо.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл томилогдлоо.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Энэ тогтоолыг 2018.02.02-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар баталлаа. Тус тогтоолд Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхланг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг дэд хорооны гишүүнээр сонголоо. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул Дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тогтоолыг тус Байнгын хороо гаргаж Дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Агваанлувсангийн Ундрааг сонгож, Улсын Их Хурлын гишүүн Содномын Чинзоригыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 7 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 7 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ 13 цагийн өмнө
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо 15 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан байна 17 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ Өчигдөр
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно Өчигдөр
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна Өчигдөр
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө Өчигдөр
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ Өчигдөр
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна Өчигдөр