АККУМЛЯТОР, ПРИУСНЫ ЗӨӨЛӨН ЯНДАН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ


"2018 оны эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 2243 хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн. Ихэвчлэн автомашины эд анги, түүн дотроо аккумлятор хулгайлах, приус автомашины зөөлөн яндан хулгайлах гэмт хэргүүд ихэвчлэн үйлдэгдэж байна. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газраас дүүргүүд дахь цагдаагийн хэлтсүүд, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албатай хамтраад эргүүл, хяналт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн.

Нийслэлийн цагдаагийн газраас 150 гаруй аккумляторыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан бүлэг этгээдийг олж тогтоогоод баримтжуулан шалгаж байна. Эдгээр этгээд 17-22 насны зургаан этгээд байгаа. Тэд хоёр машин ашиглаад Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дээрх аккумляторуудыг хулгайлсан нь тогтоогдсон. Тэд дандаа том оврын автомашины аккумлятор хулгайлсан. Улмаар хулгайлсан аккумлятороо хоёрдогч түүхий эд авдаг зургаан цэгт байнга зарж борлуулдаг байсан байна.

Эрүүгийн хуулийн 18.6-д мөнгөн угаах гэсэн зүйл анги бий. Тиймээс хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд гэмт хэргийн замаар олсон эд зүйлс гэдгийг мэдсээр байж авсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.

Аккумлятороо алдсан иргэдийн зарим нь цагдаагийн байгууллагад хандаагүйгээс хохирогч тогтоогдохгүй байгаа. Ийм дээрх дүүргийн нутаг дэвсгэрээс аккумлятороо алдсан иргэд байвал Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж, хандах шаардлагатай байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 2 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 2 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 5 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 17 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26