ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД АНУ-ЫН ДЕНВЕР ХОТОД АЙЛЧЛААД ИРЖЭЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.


Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халуун дотноор хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад Денвер хотын захирагчид талархал илэрхийлээд "Улаанбаатар, Денвер хотууд анх 2001 онд Ах дүүгийн харилцааг тогтоосон. Түүнээс хойш хоёр хотын найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлж байгаад бид баяртай байна, мөн цаашид ч энэ харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хот цаг уур, газарзүйн байршлын хувьд ижил төстэй. Иймд хоёр хотын хооронд байгаль орчин, нийтийн тээврийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэх саналтай байна" гээд Денвер хотын захирагчийг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив. Денвер хотын захирагч Майкл Ханкок 2015 онд Улаанбаатар хотод айлчилж байснаа дурсаж найрсаг халуун дотноор хүлээн авч байсанд талархал илэрхийлээд "Анх Денвер хотын захирагчаар сонгогдох тухайн мөчид Улаанбаатар хотын төлөөлөгчид намайг дэмжиж дэргэд минь байсан. Хотын захирагчаар сонгогдсоны дараа анх удаа Монгол Улсад айлчилж байсан нь одоог хүртэл надад сайхан дурсамж болж үлдсэн. Өнөөдөр эрхэм хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Денвер хот сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд тухайн орчинд шинэ дагуул хот бий болгох, шинэлэг инновацийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. 2 жилийн өмнө Денвер хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбох галт тэрэгний шугам сүлжээ байгаагүй, харин өнөөдөр бий болсноор замын түгжрэлийн асуудлыг бид шийдэж чадсан. Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалагч нарыг дадлагажуулах хөтөлбөрийг бид Япон улстай хамтран хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр бид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой" гээд Улаанбаатар хотод урьсан явдалд талархал илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Улаанбаатар-Денвер эгч дүүсийн холбоо, Денверийн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Колорадо Денверийн Их сургууль, Үндэсний мал аж ахуйн барууны цогцолбор, "Кюр" төсөл, Денвер хотын нийтийн тээвэр, байгаль орчны газар болон Денвер хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.

О.Шүрэнцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 2 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 2 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 4 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 5 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 5 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 17 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26