Архангай аймгийн Эрдэнэмандал суманд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тээл багийн "Өлөнт" гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/, /Ө 48052/0.0//, У 101045/00/// гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна