АТГ-ААС Г.АЛТАНГ ГЭРЧЭЭР ДУУДАЖ, МЭДҮҮЛЭГ АВНА


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп" ХХК-ийн "Стандарт" банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр" баталгаа гаргасан асуудлыг прокурорын хяналтан дор шалгаж байгаа. Шалгалтын явцад уг хэргийн цар хүрээ нэмэгдсэн тул АТГ-аас Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, "Стандарт" банкнаас авсан зээлийн асуудал "Эрдэнэт үйлдвэр"-ийг 51 сая ам.долларын ерөнд оруулсан үндэслэлээр Ш.Батхүүг баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан. Үүнтэй холбоотойгоор Ш.Батхүүгийн эрүүл мэндийн асуудал сөхөгдөх болсон. Учир нь Ш.Батхүүг хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр цагдан хоригдож байх үед буюу 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгээс Нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлсэн байдаг. АТГ-аас Ш.Батхүүг "Стандарт" банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, зээлсэн мөнгөө юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа. сурвалжууд "Алтжин" группийн ерөнхий захирал Г.Алтанг хил давах оролдлого хийх үед нь хууль хяналтынхан зогсоож, саатуулсан хэмээн мэдээлэл тараасан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад Г. Алтантай холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар болон АТГ шалгаж байгаа. Одоогийн байдлаар баривчилж, хорих ажиллагаа явуулаагүй" гэв. Харин АТГ-аас Г.Алтанг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан гэрчээр дуудаж, мэдүүлэг авахаар болсон гэнэ. Эргэн сануулахад, Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир Ш.Батхүү "Стандарт" банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээр барахгүй 2013 оны долоодугаар сард өөрийн "Жаст" группийн дампуурлыг зарласан. Ингэхдээ тус ордын лицензийг эзэмшигч "Олон овоот гоулд" компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн байдаг. Мөн АТГ-аас төрийн өмчийг барьцаалж "Стандарт" банкнаас зээл авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүйг мэдэгдсэн билээ.


ЭХ СУРВАЛЖ: Өглөөний сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 23 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 39 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26