НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ДУУСЧЭЭ


Засгийн газраас өнгөрөгч нэгдүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах шийдвэр гаргаж, энэ хавар бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын "Инженерс Индиа Лимитэд" компани боловсруулж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав мэдэгдлээ. Тэрбээр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг өчигдөр/03.14/ хүлээн авч уулзахдаа "Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын "Инженерс Индиа Лимитэд" компани боловсруулж дууссан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгнө" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 25 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 41 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26