ДОРНОД АЙМАГТ ИХЭР БОТГО МЭНДЭЛЖЭЭ


Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа Улсын сайн малчин Х.Мөнхболдын "Ембүү мөнгөн" ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго гарчээ.Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс Монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Х.Мөнхболд одоогоос 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол өдгөө 40 гаруй болж өсөөд байна. Нийтдээ 10-аад ингэтэй, жилдээ тав орчим нь ботголдог. Харин энэ хавар ихэр ботго гарсан нь түүнийг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, "Мөнгөн буйл", өргөмжлөл гардуулав.Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрчээ. Түүний аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын радиогийн сурвалжлагч ахмад сэтгүүлч Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "Тэмээ" дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн юм. Тэр ч утгаараа тал нутагт нэгэн зуунд ганц удаа тохиох ховор аз түүний хүүд "олдсон" ч байж мэднэ. Тэрээр "Уул ус, хангай дэлхий минь түшлээ. Манай тэмээн сүрэг өвөл хаврыг өнтэй давж, ихэр охин цагаан ботгоор өсөж үржлээ. Хэдэн мянган тэмээтэй газарт ч ховор тохиол учир ихэд бэлгэшээж байна" гэсэн юм.Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Дорнодчууд Төрийн хошой одонтой, хоёр сая малтай, хос цагаан ботготой боллоо хэмээн бахархаж, төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах аж.Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны 2 дугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн "Галуут" нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 25 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 41 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26