ЗЭВСГИЙН ХУДАЛДААГААР АНУ, ОХУ ТЭРГҮҮЛЛЭЭ


Шведэд төвтэй Олон улсын энхтайвны байгууллагын шинэчилсэн тайланд 2013-2017 онд хамгийн их зэвсэг нийлүүлсэн орноор АНУ, ОХУ-ыг нэрлэжээ. Тайланд тэмдэглэснээр дэлхийн зэвсгийн наймааны 56 хувийг ОХУ, АНУ хангадаг байна. Харин үлдсэн хувийг Хятад, Франц, Герман тэргүүтэй улс нийлүүлдэг аж. ТАСС агентлагийн дамжуулснаар, сүүлийн жилүүдэд зэвсгийн худалдааны эрэлт нийлүүлэлт 2012 он харьцуулахад 10 хувиар өсчээ. Зэвсгийн худалдаа Ази, Номхон далайн бүсэд нэмэгдсэн бол Африк, Хойд ба Өмнөд Америк, Европт буурсан байна. Зэвсэглэл дэх Оросын худалдааны эзлэх хувь 2013–2017 онд 22 хувьд хүрч буурсан нь Хятад, Алжир, Венесуэлийн худалдан авалт зогссонтой холбоотой. Оросын тал Энэтхэг, Вьетнам, Хятад тэргүүтэй 47 оронд зэвсэг нийлүүлдэг байна. Тус улсын зэвсгийг 98 орон худалдан авсан ба нийлүүлэлтийн 49 хувь нь Ойрхи Дорнодод төвлөрдөг аж. Ажиглагчид "АНУ зэвсгийн наймаанд тэргүүлэгч орны байр сууриа хадгалах төлөвтэй байна" гэж дүгнэлээ. Түүнчлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд хамгийн их зэвсэг худалдан авсан улсаар Энэтхэгийг нэрлэжээ. Энэтхэг улс 2013–2017 онд худалдан авалтаа нэмсэн бол тэдэнтэй сөргөлдөгч Пакистаны тал импортоо бууруулсан аж. Хоёр дахь том импортлогч орон болох Саудын Арабт дэлхийн зэвсгийн худалдааны 10 хувийг нийлүүлжээ.Харин Египет улс зэвсэг худалдан авсан үзүүлэлтээрээ гуравт бичигджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 27 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 43 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26