АХЛАХ, ДУНД АНГИЙН СУРАГЧДАД ОРЧНЫ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан "Орчны бохирдлоос сэргийлэх экологийн цуврал сургалт"-ын нээлт өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 78 дугаар сургууль буюу Эрдмийн ундраа цогцолборт боллоо. Сургалтын нээлтэд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаягалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон сургалтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч нийслэлийн Боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт "Иргэдэд экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлнэ" гэж тусгагдсан. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороолол тэлэхийн хэрээр стандартын шаардлагад нийцэхгүй, доторлогоогүй ариун цэврийн байгууламж нэмэгдэж байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна

Улаанбаатар хотын гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь Монгол Улсын Үндэсний стандартад нийцэхгүй байна. Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас гадна хог хаягдал,уул уурхайн хаягдал, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал, түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой агаарын бохирдлоос үүдэлтэй. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааны дүнгээс үзэхэд 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжаас (жорлон, муу усны нүх), хамааралтай нянгийн бохирдол өндөр байдаг бол орон нутагт уул уурхайн үүдэлтэй хөрсний бохирдол их байна. Боловсруулах үйлдвэр, машин засварын газар, хогийн цэг орчмын хөрсөнд хар тугалга, хром, цайр зэрэг хүнд металлын бохирдол ихээр илэрч байна. Тиймээс орчны бохирдлыг бууруулах,сурагчдын суралцах орчныг сайжруулах, эрүүл мэндээ хамгаалах өвчлөлөөс өөрийгөө сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэдээлэл түгээх нь холбогдох төрийн байгууллагын зайлшгүй хийх ажил тул тус сургалтыг зохион байгуулж байгаа юм" хэмээн онцоллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина 1 цагийн өмнө
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай 3 цагийн өмнө
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй 3 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 8 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй Өчигдөр
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна Өчигдөр
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр