МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу энэ сарын сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдар хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг Сан дээд сургуулийн танхимд өчигдөр зохион байгуулж, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 19, 47, 73, Ес эрдэм, Эрхэт эрдэм, Эрдмийн ач, Номун далай, Русская гимназия сургуулиудын 350 гаруй ахлах ангийн сурагчи хамрагдлаа.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Доржхорол нар мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 27 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 44 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26