“НООЛУУР” ХӨТӨЛБӨРИЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХОЁР ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭН


Манай улс "Ноолуур" хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

Ингэснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолсон байна.
Өнгөрсөн оны байдлаар манай улс 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэжээ. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргасан байна. "Ноолуур" хөтөлбөр хэрэгжсэнээр 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж үзэж байна.

Ноос, ноолуурын үйлдвэрийн түүхий эд бэлтгэж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн "Хатант интернэйшнл" ХХК нь 2015 оноос ноолуур гүн боловсруулах "Хатант Кашимер" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 2017 онд тус үйлдвэр 130 тн самнасан ноолуур үйлдвэрлэж Итали улсад экспортлосон нь өнгөрөгч онд Монгол Улсаас экспортод гаргасан нийт самнасан ноолуурын 25 хувийг эзэлж байна. Гэвч эргэлтийн хөрөнгийн дутмагаас болж 2017 онд үйлдвэрийн нийт хүчин чадлын 75 хувийг ашиглаж чадаагүйг үйлдвэрийн удирдлагууд онцолж байна. Шинээр 100 гаруй хүний ажлын байр болгосон дотоодын хөрөнгө оруулалттай тус ноолуурын үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд жилд нийт 700 -1000 тн түүхий ноолуур бэлтгэн авах шаардлагатай байгаа аж. Улмаар тус компани энэ онд Итали, Герман, Япон улсад нийт 350 тн самнасан ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгалаа.

Ноолуурыг чанараар ангилж, ялгавартай үнээр худалдан авах бэлтгэлийн тогтолцоо алдагдаж, зөвхөн жингээр нь тооцож бэлтгэн угаасан байдлаар нийт ноолуурын 80 гаруй хувь нь экспортод гарч байгаа юм. Ноолуурын бэлтгэлийн үе болох 3, 4-р сард эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүд түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж байхад нөгөө талаас гадаадын худалдаа эрхлэгчид их хэмжээний бэлэн мөнгөтэй ирж, сайн чанарын түүхий эдийг бэлэн мөнгөөр үнэ өсгөн худалдан авч, маш бага орлогын албан татвар төлж, экспортын татваргүйгээр түүхий эдийн 80 гаруй хувийг ямар ч өртөг шингээлгүй угаасан байдлаар экспортод гаргаж байгааг салбарынхан шүүмжилж байна. Үүний улмаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч том үйлдвэрүүд өөртөө байдаг түүхий эдийн хомсдолд орж, суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 40-60 хувийг ашиглаж байгаа нь тулгамдсан асуудалын нэг болоод байсан учраас үүнийг шийдвэрлэх зорилгоор Ноолуур хөтөлбөрийг боловсруулжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 22 минутын өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 38 минутын өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 3 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 3 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 5 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 6 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 18 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 2026/06/27
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26