ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлага тогтоох, энэ талаар Засгийн газраас гаргасан Албан даалгаврыг ягштал мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болгов.

Иргэдээ сонсож, тэдэнд үйлчилж, санал, хүсэлт, гомдлыг нь цаг алдалгүй барагдуулж, хариуг нь заавал өгч байхыг анхаарууллаа. Төрийн албан хаагчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, сайн ажилласныг урамшуулах, хангалтгүй дүн үзүүлсэн бол хариуцлага тооцох, төрийн албаныхныг муухай харагдуулж байгаа авлигаас ангид байж, ард түмний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж ажиллахыг захив.

"Асуудал шийддэг, шударга, ёс зүйтэй, төр, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг даргыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. Дарга хүн За, эсвэл үгүй гэж хариулж чаддаг байх хэрэгтэй" гэв. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхэлж, хугацаанд нь, чанартай дуусгахыг сануулав.

Баян-Өлгий аймагт эмнэлгийн барилга хамгийн тулгамдсан асуудал болсон байна. 1974 онд ашиглалтад орсон Нэгдсэн эмнэлгийн барилга хуучирч муудан, шаардлага хангахгүй болжээ. Иймээс энэ жил 50 ортой хүүхдийн эмнэлэг барьж, 2019 оны төсөвт 250 ортой эмнэлэг, 250 хүүхдийн цэцэрлэг барих хөрөнгийг тусгахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрлэлээ.

Тэрээр аймгийн эмнэлгийн эмч, ажиллагсадтай уулзахдаа Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч байгааг хэлэв. 97 сургууль, 127 цэцэрлэг барьснаар гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдана, эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж азын сугалаанд найдах шаардлагагүй болно гэлээ.

Аймгийн удирдлага Ховд голын дээгүүр төмөр бетон гүүр барих, хатуу хучилттай зам тавих, Казахстан руу хийж байсан нислэгийг сэргээх, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн 10 байгууллагыг өөрийн гэсэн байртай болгох, Асгатын мөнгөний орд, Түргэний шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр барих, шинээр сум байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Эдгээр асуудлыг аль болох боломжтой байдлаар шийднэ гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Баян-Өлгий аймаг 103 мянган хүн амтай. 13 сум, нэг тосгонтой. Аймгийн төв Өлгий хотод 35 мянга орчим хүн оршин суудаг. 2,2 сая малтай. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27,5 тэрбум төгрөгийн 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 9 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 12 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 12 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр