Ирэх баасан гаригт болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д холбогдох хэргийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулахаар болсон талаар "The Korea Times" мэдээлэв. Өнөөдөр Сөүл хотын дүүргийн шүүхээс Пак Гын Хе-гийн хүсэлтийг үл харгалзан, "олон нийтийн шаардлагаар" ийнхүү шийдвэр гаргасан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баасан гаригийн 14:10 цаг (Улаанбаатарын цагаар 13:10)-т эхлэх ажээ. Тус улсын прокурорууд Ерөнхийлөгч асанд 30 жилийн хорих ял төлөвлөөд буй юм. Хэдий тийм ч Пак Гын Хе өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шүүхэд ямар нэгэн мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байгаа билээ. Түүнийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууц баримт задруулсан зэрэг 18 хэрэгт буруутгаж буй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна