УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсний дараа МАН-ын бүлэг хуралдлаа. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон талаараа танилцуулсан байна. Тэрбээр 'Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй' гэсэн байна.
УИХ-ын гишүүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүдийн олонх үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаараа удахгүй мэдээлэл хийх юм.
Мөн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна