Гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.
Нэмж мэдээллэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны зургадугаар сарын 12-нд Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа талаарх мэдээлэл нийгэм даяар одоо ч дуулиан шуугиан тарьсан хэвээр байгаа юм. Тухайн үед холбогдох хууль хяналтын байгууллага дээрх хэргийн талаар мэдээлэл хийхээс гадна хүчирхийлэлд өртсөн гэх Ч.Наранзаяагийн төрсөн эгч Ч.Саранзаяа хэргийн талаар мэдээлэл хийж байв. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга нэгэн найзын хамт Ч.Саранзаяагийн хүүхдээ эмчлүүлж байсан эмнэлэг дээр очиж уулзаж байгаа, их хэмжээний мөнгө өгч буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга холбогдоод байгаа хэргийнхээ талаар Төрийн ордонд мэдээлэл хийж, өөрийгөө хилс хэрэгт гүтгэгдээд байгаа гэдгээ тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна