АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг "Жаст" групп болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотойгоор өнгөрсөн сарын 12-нд арав гаруй цаг байцаасан.
Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлсэн байсан. Ч.Сайханбилэг даваа гаригт Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Ч.Сайханбилэг даваа гаригт монголд ирж АТГ-т өчигдөр байцаалт өгсөн юм. Байцаалтын дараа Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, офшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулсан байна.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр 15 цагт мэдээлэл хийх юм. Энэхүү хурлыг Зариг.мн сайт Нийслэлийн прокурорын газраас шуурхай, шууд дамуулана хүргэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна