​ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЭСРЭГ САНХҮҮГИЙН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Их Британийн эрх баригчид тус улсад үйл ажиллагаа явуулж буй Оросын бизнес эрхлэгчдийн эсрэг санхүүгийн шинэ хориг арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлнэ гэж Sunday Times сонин Британийн засгийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, хориг арга хэмжээ нь "Оросын олигархуудын" эсрэг чиглэх аж. Өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уг сонинд ярилцлага өгөхдөө "Нэгдсэн вант улсад байршуулсан Оросын бизнес эрхлэгчид болон түшмэдийн "хууль бус хөрөнгийн" талаар авч хэрэгжүүлэх ажиллагааны янз бүрийн хувилбарыг засгийн газар хэлэлцэж байгаа" гэж мэдэгдэж байсан юм. Гуравдугаар сарын 4-нд Их Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хорт хийгээр хордуулсан хэрэг гарсны дараа Орос, Британийн харилцаа хурцадсан юм. "Их Британийн иргэдийн амь нас болон эд хөрөнгөд аюул учруулж буй нь нотлогдсон тохиолдолд Оросын төрийн данснуудыг царцаана" гэж Тереза Мэй уг хэрэг явдлын дараа мэдэгдэж байсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: МОСКВА РИА Новости


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 13 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 14 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 15 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 16 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 17 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 17 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 18 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 18 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 19 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр