НӨӨЦИЙН МАХ ГАРСАН Ч МАХНЫ ҮНЭ БУУРААГҮЙ БАЙНА


Хаврын тарчиг цагт борцтой хоол "ванлий" хэмээн хөдөөнийхөн ярих юм. Харин нийслэлийнхэн "Хүчит шонхор" захаас өртөг багатайхан шиг зарагдах зоорийн махыг өглөө эртлэн очиж худалдаж авна. Харин үдээс өмнөтэй зэрэгцвэл хэдэн төгрөгийн нэмэгдэл үнээр кг-ын мах зөөдөг улс. Тиймээс өнгөрсөн бямба гаригийн өглөө 05:30 цагтай уралдан тус захыг зорив. Амралтын өдөр атал хөл хөдөлгөөн ихтэй. Амин хувийн хэрэгцээний мах авахаас эхлээд хоолны газрынхан ченжээс махаа авахыг илүүд үздэг ажээ. Учир нь махны худалдагчдаас авснаас хямд үнээр авах боломж хэмээн цайны газрын эзэн гэх эмэгтэй хуучилсан юм.

05:30 ЦАГИЙН ОРЧИМ

Тэвээрэг муутайгаас малчид махаа хямд үнээр борлуулжээ. Төв аймгийн Лүн сумын малчин Б.Эрдэнэбат "Өнгөрсөн жил мал тарга тэвээрэг олигтой авч чадаагүй болохоор хэтэрхий хямд үнээр авч байна. Нэг гулууз мах 25-27 кг болдог. Хэрэв 4000 төгрөгөөр бор­луулж чадвал, гайгүйхэн өгчихлөө гэсэн үг шүү дээ" гэв. Махны үнэ өглөө эрт хямд байх бөгөөд зарим өдөр үйлчлүүлэгч олон байгаа эсэхээс хамааран 300-500 төгрөгийн ахиугаар зардаг байна. Түүнчлэн ченжүүдээс өөр худалдан авагч ховор үед тэдний хэлсэн үнээр өгөх нь элбэг гэв.

15:00 ЦАГИЙН ОРЧИМ

Энэ үед "Хүчит шонхор" захад адууны мах 6500, хонины мах 4800-5500, ямааны мах 4700-5200, тэмээний мах 5000 төгрөгийн үнэтэй байв. Харин хонины махыг бүтнээр нь авбал кг-ыг нь 4700 төгрөгөөр борлуулна хэмээн махны худалдаачид ярьсан юм. Гэхдээ лангуу бүрт "Шинэ мах" гэх пайз харагдана. Гэвч зооринд хадгалсан мах гэдгийг махны худалдаачид тайлбарлав. Харин өглөө гаргасан хонины мах нь 6500-аар борлуулж байна. Түүнчлэн үхрийн махны үнэ 8000-9500 төгрөгт хүрчээ. Тэр дундаа гуяны цул мах илүү үнэтэй байлаа.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧЭЭ

Нөөцийн махыг өнгөрсөн долоо хоногоос худалдаанд гаргаж эхэлсэн байна. Энэ жил "Баата­рууд тэнгэр", "Дархан мийт фүүдс", "Хөвсгөл мах маркет", "Мах маркет", "Мах импэкс", "ХКҮ", "Эй Эн Ди Эм", "Сүхбаатар мах" маркет, "Хүнс комплекс, "Сайнза интернэшнл", "Боса" компаниуд 12.8 мянган тонн махыг нөөцөлсөн аж. Энэ хүрээнд үхрийн ястай махыг 5500 төгрөг, хонины ястай махыг 5300-аар борлуулж буй бөгөөд ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 14 минутын өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 4 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 4 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 4 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 5 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 6 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 22 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 23 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр