ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ТАЛААР ЭНЭТХЭГ УЛСТАЙ ТОХИРЧ БАЙГАА ГЭВ


УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Дэлхийн олон улс орнууд хөгжлийн баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш. Манай улс үндэсний баялгийн сангийн тухай ярих цаг нь болсон гэж бодож байна. Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барина. Ирээдүйн өв сангийн санг бид баялгийн сан гэж ойлгодог. Гэвч энэ нь баялгийн сан юм. Бид цаашдаа ирээдүйн өв сангийн хуримтлалыг хэрхэн бүрдүүлэх вэ? Уул уурхайгаас олох орлого Эрдэнэт үйлдвэр, Таван толгой гээд нэмэгдэнэ.

Уул уурхайн яам аль болох их хуримтлал бий болгох хэрэгтэй. Уул уурхайн яамны төсөв 27 тэрбум бөгөөд хамгийн бага төсөвтэй яам. Гадаад руу явахдаа хүртэл би өөрийн мөнгөөр явдаг" гэлээ. Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Баялгийн санг байгуулахад тооцоо судалгааг хэр хийж байгаа вэ?

-Тооцоо судалгаа яг одоо хийгдэж байна. Яамдуудаас судалгаа авч байгаа. Ойрын хугацаанд УИХ-д өргөн барина.

-Ашиглаад дуусчихсан ордууд дээр хаалтын хувьд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хууль олон өөрчлөлт орсон хууль. Энэ хуультай холбогдуулан уурхайн нээлтээс хаалт хүртэлх процессуудыг эрх зүйн зохицуулалт болгон оруулах шаардлагатай байна. Уул уурхайн шинэ хуулийг боловсруулахад нухацтай хандах хэрэгтэй.

-Алтан Дорнод Монгол компанийн тусгай зөвшөөрлийг шалгасан уу?

-Анхан шатны шүүх дээр уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон гэсэн шийдвэр гарсан. Бид давж заалдсан. Давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал хянагдаж байгаа.

-Оюутолгой компанитай холбоотой гэрээг эргэж харах асуудал яригдаж байна. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Хэнд ч хардах эрх байгаа. Тийм учраас л шалгаж байгаа байх. Миний хувьд Оюутолгойн эхний гэрээг муу болсон гэж боддоггүй. Үүнээс үүдээд Оюутолгойн хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсэх вий гэдгээс эмээж байгаа хүмүүс бий.

-Хөшөөтийн уурхайн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөшөөтийн уурхай дээр өөрийн биеэр очиж танилцсан. Зам харгуйн бүтээн байгуулалтад иргэд ам сайтай байдаг юм билээ. 21 аймгийн удирдлагуудтай УУХҮЯ-ны зүгээс жил болгон гэрээ хийж ажилладаг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад хүргүүлнэ.

-Газрын тосны үйлдвэрийн ажлыг ахиулж чадах уу?

-Энэ үйлдвэрийг Ерөнхий сайд бүрэн дэмжиж байгаа. Нэг тэрбум доллараар газрын тосны үйлдвэр барих талаар Энэтхэг улстай ярьж тохироод явж байгаа.

-Алт хөтөлбөрийн тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Алт хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж байна. Эдийн засгийг тогтвортой байлгадаг үндсэн нөөц нь алт. Бид жилдээ 50 тонн алтыг төв банкандаа тушаадаг байх ёстой.  Ингэж байж манай улс дэлхийтэй эдийн засгийн боломжоороо ойлголцож эхэлнэ. Гэхдээ бид хариуцлагатай нөхөн сэргээлт хийдэг компаниудыг дэмжинэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 14 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 15 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 17 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 17 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 18 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 18 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 19 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 19 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 21 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр