ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА


09:00 цагт: 'Улс төрийн санхүүжилт ба өндөр түвшний авлига' сэдэвт хурал Континэнталь буудалд болно. Хуралд УИХ-ын гишүүд ба гадны ЭСЯ болон дотоодын судлаачид оролцоно.

09:00 цагт: 'УСНЫ ЗАСАГЛАЛ' сэдэвт хэлэлцүүлэг Пума империал-Хурлын танхимд болно.

09:00 цагт: "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт "ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ" сэдвийн хүрээнд "Нээлттэй нийгэм форум"-ын Хурлын танхимд болно.

09:00 цагт: Чингис зочид буудлын 3 давхарт OXУ-тай радио давтамжийн хилийн бүсчлэлийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурна.

09:00 цагт: Ногоон санхүүжилтийн II форум Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. Форумд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл, Эрчим хүч хэмнэлтийн хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн томоохон байгууллагын төлөөлөл оролцох юм.

09:20 цагт: Архивын ерөнхий газраас Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Архивын ерөнхий газрын байранд зохион байгуулна.

09:30 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллана. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр хийж байгаа төслүүдийн хэрэгжилт явцтай танилцана. /Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хөтлийн хэсэг/
.
10:00 цагт: "СӨХолбоо"-ны хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний төвд болно.

10:00 цагт: 'АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖИЛ' ЗӨВЛӨГӨӨН "Holiday Inn" Зочид буудлын хурлын танхимд болно.

10:00 цагт: Монголын тусгай олимпын хороо, нэгдүгээр эмнэлэгийн 12 эмчтэй хамтран ХУД-ийн 63 дугаар тусгай сургуулийн 1-9 дүгээр ангийн оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд чих, хамар, хоолойн үзлэг хийнэ.

10:40 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийнэ. /Бишрэлт зочид буудлын хурлын танхим/ Гэр хорооллын дэд бүтцийн төв /сервис центр/, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох албаныхан оролцоно.

11:00 цагт: ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны 905 тоот Хурлын танхимд "Хэвлэлийн хурал" хийнэ. Хэвлэлийн хурлаар агентлагийн 2018 оны эхний улиралд хийгдсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл гомдол, хяналт шалгалтын ажил, түүний үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.

11:30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг Эрдэнэтийн олон мянган иргэдийг залилсан хэргийн талаар "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт: Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаа тоглолтын нээлтийн бөмбөг гардуулах хүүхэд шалгаруулах гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал Emart худалдааны төвийн KIA show room-д болно.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Олон улсын оюутан, залуу судлаачдын "Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах талаар БСШУСЯ, Олон улсын спортын их дээд сургуулиудын холбоо, Монголын оюутны спортын холбоо, ҮБТДС хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Нийгмийн ялгаатай байдлыг буулгах нь" сэдэвт цуврал гэрэл зургийн үзэсгэлэн RedGerArtGallery-д болно.

13:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаагийн санаачилсан "Монголын бүтээлч ирээдүй" технологид суралцъя хөтөлбөрийн хүрээнд Миний анхны робот-2 ЕБС-ийн сурагчдад зориулсан арга хэмжээ Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно.

13:00 цагт: УДБЭТ-аас дөрөвдүгээр сарыг бид концертмейстерт зориулан сар болгон зарлажаа. Тухайн сард зориулж УДБЭТ-ын үе үеийн концертмейстерийн зургаар үзэсгэлэн гаргаж, Тэдний ур, чадвар, мэргэжлийн онцлогийн ялгааг танилцуулах зорилгоор "Уулзалт -ярилцлага"-ийг УДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулна.

Элэг шилжүүлэн суулгах 47 дахь хагалгаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хийгдэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
У.Отгонбаярт Дорнодын бөхчүүд хөл алдаж гүйхийн учир шалтгаан юу вэ? 3 цагийн өмнө
Х.Болорчулуун: Монголбанк болон арилжааны 7 банк "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтийг гаргахаар боллоо 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооны гишүүн малчны зээл албан ёсоор олгогдох нь баталгаажиж байна 8 цагийн өмнө
“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна 8 цагийн өмнө
​ Цензургүй Л.Мөнхбаясгалан говийн бүсийг шуугиулж явна 8 цагийн өмнө
О.Батнайрамдал БЗС-ийн хулгайг сонсголоор илчилье хэмээн уриалга дэвшүүлжээ 9 цагийн өмнө
Богд уулын арын замыг хааж, засварын ажил хийнэ 9 цагийн өмнө
“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хохирол тогтоох, үнэлгээ хийх ажлын хэсэг хуралдлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдтэй уулзлаа 10 цагийн өмнө
Маргаашаас баруун болон төвийн аймгийн нутгаар нойтон цас орно 10 цагийн өмнө
“Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна 11 цагийн өмнө
“ГОВИЙН ЧОНО-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуульд 300 гаруй төлөөлөгч оролцоно 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Сонгуулийн саналын хуудасны загвар 11 цагийн өмнө
CЕХ: Ирэх долоо хоногт нэр дэвшигчид тодорхой болно 12 цагийн өмнө
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ 14 цагийн өмнө
Ногоон автобусны түр хороо хуралдаж ч чадахаа байлаа 14 цагийн өмнө
Нарны замд засвар хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна 14 цагийн өмнө