ЯАРМАГИЙН ГҮҮРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭНЭ ОНЫ 11 САРД ДУУСНА


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүрийн барилгын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Энэ нь 250,2 урт, 20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болох юм. Үндсэн гэрээгээрээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нд хүлээлгэж өгөх юм байна. Гэхдээ ажил 70 хувьтай явж байгаа тул 7 дугаар сарын 11 буюу наадмын өмнө шинэ үндсэн гүүрээ ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нээх зорилго тавьжээ. Мөн хуучин гүүрийг засах ажилд орж, 11 дүгээр сар гэхэд хоёр гүүрийг хөдөлгөөнд оруулахаар төлөвлөн ажиллаж буйг ажил гүйцэтгэгчид хэлж байлаа. Төлөвлөсөн ажил графикийн дагуу, 24 цагаар, яг цагтаа явж байгаа аж.

Хотын дарга С.Батболд технологийн горим, хугацааны хувьд яаж явж байгааг энэ үеэр тодрууллаа. "Гүүрийн ажил технологийн дагуу, нэлээд шахуу, шаргуу явж байгаа. Энэ оны гуравдугаар сарын 20-ноос гүүрийн бэлтгэл ажил эхэлсэн. Үндсэн хэсгийг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн" гэдгийг Зөвлөх компанийн хяналтын багийн ахлагч хэлж байв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн дундуур урсдаг Туул гол дээгүүрх гүүр 1960-аад оны эхээр ашиглалтад орсон. Бараг 60 жилийн насжилттай. Яармаг, Сонсголон, Баянзүрхийн зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байна. Зайсангийн гүүр үлдэж байгаа. Хотын төв дэх гүүр учраас Зайсангийн гүүрийг нэлээд гоёмсог хийхээр зураг төсөл гаргасан. Үүнийг хот өөрийн төсвөөр хийх бодолтой байгаа. Ингэснээр Туул гол дээгүүрх гүүрэн байгууламж бүгд шинэчлэгдэнэ.

Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам нэмж байна. Шинэ гүүрийн шавыг бид өнгөрсөн жилийн тавдугаар сард тавьсан. 2017 оны зун, намар эрчимтэй ажилласан. Графикийн дагуу 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад өгөх боловч барьж буй компаниудын амлаж байгаагаар үндсэн гүүрээ энэ оны наадмын өмнө ашглалтад оруулъя. Туслах гүүр, замуудаа 10 дугаар сард оруулъя гэж байгаа. Ингэснээр 10 дугаар сар гэхэд нийслэлчүүд цоо шинэ гүүртэй болно гэсэн үг. Баянзүрхийн гүүрийн ажил 4 дүгээр сарын 5-нд эхэлсэн. Энэ зундаа гүүрийн тулгуур, дам нуруу тавих ажил хийнэ. Энэ ажлууд бүгд 2019 оны өвөл гэхэд дууссан байхаар төлөвлөөд байна.

Яармагийн гүүр Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэхээр гүүр болно. Дан гүүр биш, уулын арын замаас орж ирсэн давхар гүүр болно. Цаашаа гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно. Ажилд нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хяналт тавиад ажиллаж байна" гэж ярилаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 3 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 4 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 8 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 8 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 9 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 10 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр