Өчигдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус аймгийн газар нутгийг бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Уг шийдвэрийг нутгийн иргэдийн тавьсан шаардлагын дагуу Хөвсгөлийн газар нутгийг 100 хувь орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.Хөвсгөл аймаг өмнө нь 50-р өргөргөөс хойш газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад авч, уул уурхайн олборлолт явуулахыг хориглосон байсан. Нэмж бүх газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалт авснаар Хөвсгөл аймагт олборлолт явуулахыг бүрмөсөн хориглож байгаа аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн лиценз нэмж олгохгүй гэсэн үг юм. Сонирхуулахад, Хөвсгөл аймагт Монгол орны усны нөөцийн 90 гаруй хувь нь байдаг юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна