Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг хорих 461-р ангид цагдан хориод 22 хонож буй. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд тавьж зээл авсан асуудалд оролцсон байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татан ийнхүү шалгаж байгаа юм. Эрдэнэтийн нууц гэрээнүүд түүний гэрээс олдсон тухай мэдээлэл гарах болсон. Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн 12 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна