УИХ-ын гишүүн Л.Болд нэгэн сайтад өгсөн ярилцлагандаа Ч.Сайханбилэгийг эргэх тухайгаа ярьжээ. Тэрбээр "УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн хүн. Энэ хүрээндээ ойрын үед би Ч.Сайханбилэгийг очиж эргэнэ. УИХ дахь АН-ын бүлгээс Я.Санжмятав гишүүн Ч.Сайханбилэгийг эргэсэн байгаа. Ер нь Ч.Сайханбилэг,С.Баяр нарыг саатуулсан асуудлыг УИХ байнгын анхааралдаа байлгах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хүний эрхийн зөрчил гаргахгүй байх чиглэлд анхаарах ёстой. АН-ын гишүүн л бол хатуурхдаг. Тэднийг толгой дараалан хорьдог байдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна