Манай улс "Дэлхийн номын өдөр"-ийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан:
1. Үндэсний номын сан, 2. Хүүхдийн төв номын сан, 3. Улаанбаатар хотын төв номын санд уншигчийн картыг үнэгүй нээж байгаа аж.
Уншигчийн карт нээлгэхэд авч очих ёстой баримт бичиг: Үндэсний номын сан Иргэний үнэмлэх Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/ Оюутны үнэмлэх /их, дээд сургуулийн оюутан/ Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс оршин суугаа хорооны тодорхойлолт Цээж зураг 1% Хүүхдийн төв номын сан ЕБС-ын сурагчид: Төрсний гэрчилгээ, эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх, 16-аас дээш насны хүүхэд иргэний үнэмлэх Сурагчийн үнэмлэх Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг Насанд хүрэгчид: Иргэний үнэмлэх Ажлын болон оюутны үнэмлэх эсвэл хорооны тодорхойлолт Сүүлийн үеийн нэг хувь цээж зураг Улаанбаатар хотын төв номын сан АЖИЛЧИН: Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх /байхгүй бол ажлын тодорхойлолт эсвэл УБ-т түр оршин суугч хорооны тодорхойлолт/
ОЮУТАН: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт
/ СУРАГЧ: /16 НАС/: Иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар
/ АХМАД: /56-С ДЭЭШ НАС/ Иргэний үнэмлэх ХҮҮХЭД: /1-15НАС/ Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН: Иргэний үнэмлэх, группийн дэвтэр Мөн Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж / танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болж байна.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна