Б.МӨНХЖАРГАЛЫГ ЦААШИД ТУСГААРЛАН СААТУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Admin
20 цагийн өмнө

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгчид болох Б.Мэргэн, Дагиймаа нарын зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурлыг хийж, өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр гарсан мэдээлэлд няцаалт хийлээ.

Өмгөөлөгчдийн зүгээс илэрхийлсэн байр суурийг онцолбол:

1.Өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон" гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь үндэслэлгүйг өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд АТГ-аас ийм арга хэмжээг аваагүй гэж мэдэгдсэн.

2.Харин Ч.Мөнхжаргал болон өмгөөлөгчдийн зүгээс энэ хэргийн үнэн мөнийг нь олохын төлөө хууль хяналтын байгууллагатай бүхий байдлаар хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн 7 хоногт өгсөн байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.

3.Харин энэ хэрэгтэй холбогдуулан зарим зүйлийг хууль хяналтын байгууллагаас нягтлан үзэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Тухайлбал, Английн Хатан хааны Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 17-ны өдөр хуралдаан болж Эрдэнэтийн асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ шүүх хуралдааны шийдвэр олон нийтэд цахим байдлаар ил тод байдаг бөгөөд шийдвэрт бичсэнээр "өөрийн эрх ашгаа хамгаалан оролцох ёстой Эрдэнэт үйлдвэрийн зүгээс шүүх хуралд огт оролцоогүй, төлөөллөө ч явуулж байр сууриа илэрхийлээгүй" гэжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр нотлох баримтуудаа яагаад гаргаж ирүүлэхгүй, хуралд оролцохгүй шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэлдээ уучлал гуйх ёстой гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс эдгээр байр суурийг илэрхийлээд энэ хэргийн үнэн мөн нь удахгүй тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 15 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 16 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 17 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 18 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 19 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 19 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 20 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 21 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр