04-Р САРЫН 24-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


04-Р САРЫН 24-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

07.30

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг бизнес эрхлэгчидтэй өглөөний цай уунгаа уулзана Энэ арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болно.

08.30

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд 'ЗАЛИЛАХ' гэмт хэргийн оноогийн нохцол байдал, урьдчилан сэргийлэх арга замууд сэдэвт зовлогоон болно. Холбоо барих утас: 99019995, 99092458

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) 4 дүгээр сарын ээлжит бизнес уулзалтад оролцож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах, бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй санал солилцон, тэдний сонирхсон асуултад хариулна. Бизнес уулзалт Шангри-Ла зочид буудлын гол танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000

"Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан" Туушин зочид буудалд эхэлнэ. Холбоо барих утас: 99007969, 86150069

09.00

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Японы хүүхдийг ивээх сайн хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Циркийн урлагт суурилсан хүнд нөхцөл дэх хүүхэд, залуучуудтай ажиллах нийгмийн ажлын шинэлэг арга барил болох "Нийгэмшүүлэх цирк" сургалтыг зохион байгуулна. Сургалтын нээлт 29 дүгээр сургууль дээр болно. Холбоо барих утас: 88599098

Нийгмийн ажилтнуудад сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх сургалт ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүлэнгийн сургуулийн 205 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99881249

11.00

MN-Мэдээллийн төвд Шүүгчдийн хууль бус үйлдэл, тэднийг Шүүхийн ёс зүйн хороонд өгөх асуудлаар иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 8214 хүүхдэд зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар 'Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл'-өөс мэдээлэл хийнэ.

11.30

'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд 'Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо'-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар 'дахиад 60 тэрбум' нэртэй хэвлэлийн хурал зарлалаа.

12.00

УИХ дэлгүүрийн баруун талд Пийс тауэр-ийн 12 давхар 1207 тоотод, Улс төр менежментийн академийн байранд иргэний нийгмийн байгууллагууд хамтран 'ИХ ЦААЗ'-ын төсөл боловсруулж дууссан талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 99772722, 99049323

MN-Мэдээллийн төвд "Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн"-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах, Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын баяр наадмаар монгол морьдыг уралдуулах болон морин уралдааны сонгомол төрлүүдийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Чулуун шаштир' ТББ-аас зохион байгуулж буй найруулагч Б.Баярын "Монголын сая өдөр" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зургийн Галерейн 3 давхарт болно. Холбоо барих утас: 319015, 319017Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулах Хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас 99047909

16.00

ХНХЯ нь Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд хамрагдсан сургагч багш нарын сертификат гардуулах ёслол Холидэй инн зочид буудалд болно. Холбоо барих утас: 94030345


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 5 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 5 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 9 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 10 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 10 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 11 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 11 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 12 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр