Гадаад дотоодын жуулчид ихээр авирдаг Ховдын Мөнхсарьдаг ууланд авирахыг Байгаль Орчин, ногоон хөгжлийн сайдын энэ тушаалаар ирэх сарын 30-ныг хүртэл хоригложээ.
Аялагч, авирагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс уулын цас хайлж, нуралт үүсч болзошгүй хэмээн уг шийдвэрийг гаргажээ.
Саяны нуруунд ОХУ-ын талаас авиралт хийхийг мөн хориглоод байгаа аж. Түймрийн эрсдэл өндөр учраас хойд хөрш ийнхүү хориглосон аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна