Ж.БАТЗАНДАН: МОНГОЛЫН ПРОКУРОР Б.ХУРЦЫН ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙНА


Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т дуудагдаж мэдүүлэг өглөө. Тэрээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ж.Батзандан хэлэхдээ "Нэгд, 2018 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санаачилга гарган тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой УИХ-д ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг өргөдөл нь С.Зоригийн хэргийг шалгасан байдалтай холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гэр бүлээс ирсэн өргөдөл байсан. Хоёрт, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл явцад ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ хэвлэлээр хэлсэн байдаг. Та бүхэн үүнийг мэдэж байгаа.

Гуравт, Д.Энхбат гэдэг хүнийг Тагнуулын гурван ажилтан Герман, Францыг дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр авч ирсэн тухай гэр бүлийнх нь гомдол УИХ-д ирсэн. Мөн Ханбогд кашмер компанийн гэр бүлийн 10 гаруй хүнийг Б.Хурц дарамталж байсан тухай, Татварын ерөнхий газрын Д.Энхбатыг дарамталсан тухай, Тагнуулын газрын ажилтан Цогтбаатарын гэр бүлд Б.Хурц гэдэг хүн дарамт шахалт үзүүлдэг тухай өргөдөл, гомдол ирсэн. 10 гаруй гомдлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын таван гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж ярьсан.

Гэтэл өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга Н.Дамдинсүрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас ирсэн бичгийн дагуу Б.Хурцтай болон Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг ярьж эхэлж байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 16 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 17 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 19 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 20 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 20 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 21 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 21 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр