Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины нэгэн ноцтой хэрэг гарсан байна. Нуун дарагдуулсан хүн амины хэргийг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д, Г нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн ур чадвар гарган илрүүлжээ. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Харин түүний хүү цагдаад дуудлага өгсөн аж. Мөн "Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан" тухай хэлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдов. Мөрдөн байцаагчид хавтаст хэрэг нээж хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн. Хохирогч гаднын нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн байна. Талийгаач 63 настай байжээ.Сэжигтнийг хайхаас өмнө цагдаагийнхан хамгаалалтад авсан байсан хэргийн газарт шинжээчийн үзлэгийг дахин нарийвчлан, нягтлан хийлээ. Давтан үзлэгээр талийгаачийн гэрт орж, гарсан хүмүүсийн мөр, хурууны хээг авсан аж. Ажлын хэсгийнхэн хэргийн хүрээг тэлж талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар байлаа.Хэргийн хүрээг хумин шалгасаар сэжигтнээр талийгаачийн хүү 23 настай Х-г саатуулахаар болжээ. Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. Энэ үедээ гаднын нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод нас барсан нь улам тодорхой болов.Тэр тусмаа ахуйн хүрээнд үйлдэгдсэн. Сэжигтнийг хаагуур явдаг, ямар зан араншинтайг ажлын хэсгийнхэн нарийвчлан судалсан байна. Хэргийг 10 хоног дотор илрүүлжээ. Төрсөн эцэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөснөө сэжигтэн мэдүүлгийнхээ үеэр хүлээсэн байна. Хэрэг гарсан гол шалтгаан архидан согтуурсантай холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна