ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН НУТГААС ДӨРВӨЛЖИН БУЛШ, ЧУЛУУН БАЙГУУЛАМЖ ИЛРҮҮЛЖЭЭ

Admin
18 цагийн өмнө

Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан 2017 онд хийсэн ажлынхаа тайланг гаргажээ."Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь" сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумдын 10 гаруй багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийснээс гадна Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ.Судалгааны ангийн зорилго нь Монголын зүүн бүс нутгийн шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийг хүртэлх ил бууц, суурин, булш оршуулгын дурсгалт газрыг шинээр илрүүлэх, өмнө бүртгэгдсэн дурсгалуудыг нягтлан судлах юм.Судалгааны ажлын үр дүнд шинэ чулуун зэвсгийн үеийн хэд хэдэн дурсгалт газрыг дахин нягтлан үзэж тэдгээр газруудад судалгааг явуулж, 7 дурсгалт газраас нийт 75 ширхэг олдвор хэрэглэгдэхүүн түүвэрлэн, чулуун зэвсгийн олдворуудыг лабораторийн судалгаанд оруулж, холбогдох баримтжуулалтыг хийгээд байгаа юм байна.Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох хиргисүүрийн тархалтын хүрээг судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул хэмээн тэмдэглэснийг тус судалгааны ангийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүрэмийн нуурын хойно орших Дэлгэр-Овоо уул гэдгийг тогтоожээ.Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, 1 чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой аж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 12 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 12 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 16 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 17 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 18 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 18 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 19 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр