ИРЭХ ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА


Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барилаа.

Үндсэн чиглэлд тусгасан зорилт, арга хэмжээнд нийт 8 их наяд 780 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Үүний 5 их наяд 170 гаруй тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Ирэх оны үндсэн чиглэлд Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгажээ.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах юм. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг бууруулна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангана гэж тусгасан байна.

Ирэх онд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн, хөнгөн хүнс, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараа хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах юм. Дээрх салбаруудын өсөлтийн дүнд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт хангагдана гэж Засгийн газар үзлээ.

Төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөх, шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжих, аюулгүй хүртээмжтэй орон сууцаар хангахаар төлөвлөж байна.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Нийтийн биеийн тамир, зохистой хөдөлгөөнөөр хичээллэсэн иргэдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулах юм. Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг өргөжүүлнэ.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх зэргийг Үндсэн чиглэлд мөн тусгасан байна.

Ирэх онд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр улам идэвхтэй ажиллаж, энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 21 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 22 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр