Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй холбогдуулан шалгаж буй эрхмүүдийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Тухайлбал "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан Сангийн сайд асан С.Баярцогт нарыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа. харин Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гаргасныг бид мэдээлсэн.
Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.Тэгвэл энэ талаарх шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал танилцуулсаныг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна